Booking guide
Лизингээр хувааж
төлөх заавар

Бидний тухай

Эмч ба Хиймэл оюун ухааны хослол Хиймэл оюун ухаан нь асар их хэмжээний датанд маш хурдан дүн шинжилгээ хийх чадвартай бөгөөд эмнэлгийн мэргэжилтнүүдэд анзаарагдахгүй байх өвчний шинж тэмдгийг тодорхойлж, алдаа гаргалгүйгээр өвчнийг оношилсоор хавдрын эрт үеийн оношилгоог шинэ түвшинд гаргах хамгийн сайн хоршил болж байна.

Таван Богд Группийн охин компани Таван Богд Солюшнс ХХК хорт хавдрын эрсдэлийг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх, эрт оношилгооны NURA төвийг монгол улсад албан ёсоор нээлээ. NURA төвийг дэлхийд эмнэлгийн тоног төхөөрөмжөөрөө тэргүүлэгч FUJIFILM Корпорац болон Dr Kutty's Healthcare байгууллагууд хамтран урьдчилан сэргийлэх үзлэг, хавдрын эрт үеийн оношилгоог шинэ түвшинд гаргах зорилгоор 2021 онд байгуулж, Япон, Энэтхэгт 4 салбар нээсэн бөгөөд хамгийн түгээмэл 10 төрлийн хорт хавдар, амьдралын хэв маягаас шалтгаалах 10 төрлийн архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх оношилгоог 120 минутад багтаан хамгийн оновчтойгоор оношилдог юм

Монгол улсад жилд 6000 гаруй хүн шинээр хорт хавдраар оношлогдож байгаагийн 80% нь хожуу үедээ оношлогдож байна. NURA төв нь Японы үечилсэн оношилгооны системээр загварчлагдсан бөгөөд эрт илрүүлгээр дамжуулан амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй эрүүл мэндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, зөв дадлыг хэвшүүлэхийн зэрэгцээ, хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, хүн амын амьдралын чанарыг хамтдаа дээшлүүлэхэд оршино.

FUJIFILM Корпорацын эрүүл мэндийн оношилгоо

FUJIFILM корпорац нь 1936 онд рентген хальс үйлдвэрлэж эхэлснээр анагаах ухааны салбарт орсон бөгөөд өдгөө эмнэлгийн салбарын тоног төхөөрөмж, шинэ технологи болон чиг хандлагаар дэлхийд нийтэд танигдах болжээ.

Дэлхийн томоохон эмнэлгүүдэд яг одоо ашиглаж буй FUJIFILM Корпорацын тоног төхөөрөмж, эрүүл мэндийн салбарт хувьсал хийсэн хиймэл оюун ухаан (AI), олон улсын эмч нарын хамтарсан дүгнэлт, хүлээгдэл, оочир дугаар үүсгэх шаардлагагүй үзлэгийн ухаалаг систем, тав тухыг мэдрүүлэх орчин, Япон үйлчилгээний стандарт таныг хүлээж байна.