Booking guide
Лизингээр хувааж
төлөх заавар

Хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны давуу тал

УХААЛГААР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

NURA нь танд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт AI (Хиймэл оюун ухааны) технологид суурилсан тоног төхөөрөмжөөр сэтгэлд нийцсэн үйлчилгээг хүргэх, FUJIFILM Корпорац болон Dr Kutty's Healthcare байгууллагуудын хамтарсан эрт илрүүлгийн оношилгооны төв юм.

Бид монгол улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна.

Дэлхийн олон улс оронд хорт хавдар, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчлөлийг илрүүлж, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд тулд тогтмол үзлэг шинжилгээ хийдэг. Хиймэл оюунд суурилсан урьдчилан сэргийлэх үзлэг нь өвчний шинж тэмдэггүй үед ч эрт үе шатанд илрүүлдэг бөгөөд ингэснээр ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг бууруулж, эмчилгээний үр дүнг сайжруулдаг.

120 минутад оношлох ухаалаг технологи

Манай эрт илрүүлгийн багц нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст хамгийн их илэрдэг түгээмэл хорт хавдар, амьдралын хэв маягийн өвчлөлийг тодорхойлох шинжилгээ хийдэг бөгөөд өвчлөлийг эрт үе шатанд илрүүлснээр эмчилгээний үр дүнг сайжруулж, эрсдэлээс сэргийлнэ.

Дэвшилтэт дүрслэлийн технологи нь өндөр нарийвчлалтайгаар дүрсийг боловсруулдаг.

Япон улсын FUJIFILM корпорацын хиймэл оюун ухаанд суурилсан КТГ, дүрс оношилгооны төхөөрөмжүүд нь рентген туяаг хамгийн бага тунгаар ашиглан дүрсийг боловсруулдаг бөгөөд хорт хавдрын эрт илрүүлэг хийх процессыг аюулгүй болгож чадсан.

ОНОШИЛГООНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ УНШИХ
Найрсаг тав тухтай үйлчилгээ

Япон улсын эмнэлгийн стандартын жишгээр тав тухтай үйлчлүүлэх орчныг бүрдүүлэн таны хүсэлд төгс нийцэх үйлчилгээг бид хүргэнэ.

NURA танд ямар үнэ цэнийг бүтээх вэ?

Эрэгтэй, эмэгтэй тусгай багц шинжилгээ

Энэхүү багцад эрэгтэй, эмэгтэй хүмүүст илрэх хамгийн түгээмэл хорт хавдар, амьдралын хэв маягаас үүсэх өвчнийг илрүүлэх шинжилгээнүүд багтдаг

Шинжилгээний үр дүнг ойлгоход хялбар

Ойлгомжтой, хялбар байдлаар бэлтгэсэн эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээний хариуг хамгийн хурдан хугацаанд авах боломжтой.

Танд тав тухыг мэдрүүлэх орчин

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх тав тухтай, ээлтэй орчин нөхцөлөөр хангасан

Дижитал архив

Та nura.mn вэбсайт болон аппликейшнээр дамжуулан дижитал архивд эрүүл мэндийн бүртгэлээ үүсгэх боломжтой.

Баталгаатай, бодит

Дүрст оношилгоо нь хиймэл оюун ухааны технологид суурилдаг тул хүнээс хамаарах алдаа эрсдэл гаргахгүйгээрээ давуу талтай бөгөөд таны шинжилгээний үр дүнг баталгаатай, үнэн зөвөөр боловсруулна.

Тусламж үйлчилгээ

Итгэл төрүүлэхүйц найдвартай үзлэгийн дараах зөвлөгөө

Япон технологи

Дэлхийд эмнэлгийн тоног төхөөрөмжөөрөө тэргүүлэгч FUJIFILM Корпорацын урьдчилан сэргийлэх үзлэг, хавдрын эрт үеийн оношилгоог шинэ түвшинд гаргах хиймэл оюун ухаанд суурилсан япон технологи. Урьдчилан сэргийлэх үзлэгийн хамгийн оновчтой, үр дүнтэй шийдэл бол Nura юм.

Цааш үзэх

NURA Mongolia

NURA оношилгооны төв тун удахгүй

NURA Mongolia

Хорт хавдрыг эрт илрүүлэх NURA төв тун удахгүй